Tom Dashnyam. History of Art PhD. USA

Tom Dashnyam. History of Art PhD. USA MOBILE NOTARY & CUSTOM ART DESIGN
Tom Dashnyam
Artist, History of Art PhD

5740 North Sheridan Rd USA Mobile Notary Service

05/21/2026
Шинийн 8-нд буян хийхийн учир, буяны тухай ойлголт.Амгалангийн эх сурвалж маань ганцхан буянаас шалтгаална. Буян гэдгийг...
02/26/2026

Шинийн 8-нд буян хийхийн учир, буяны тухай ойлголт.
Амгалангийн эх сурвалж маань ганцхан буянаас шалтгаална.
Буян гэдгийг хамгийн энгийнээр ойлговол үргэлж сайн сайхан зүйлийг бодохыг л хэлнэ.
Хүн сайхан зүйл бодохоороо л баяр баясгалантай, аз жаргалтай, сэтгэл ханамжтай байдаг.
Ямар нэгэн юмны сайхан чанарыг олж харснаар тэр зүйлээсээ та гэрэл гэгээ, эрч хүч баяр баясгаланг хүлээж авдаг.
Үүнийг ойлгохын тулд бие, хэл, сэтгэлийн үйлийг ойлгох ёстой болдог.
Энэ 3 үйлээс хамгийн хурдан, үр дүн нөлөө үзүүлдэг нь сэтгэлийн үйл.
Ямар нэгэн зүйлийг та нүдээр хараад гоё, муухай гэж бодоход л сэтгэлийн үйл болдог.
Сэтгэл хэдийгээр хийсвэр зүйл боловч тэр нь сүүлдээ заавал материаллаг болж биеждэг.
Тиймээс монголчууд эртнээс "Ухаан хүрсэн газар хөл хүрнэ" гэж хэлдэг нь сэтгэлийн үйлийн гайхамшгийг илэрхийлж байгаа юм.
Хүн сэтгэлдээ бодсон зүйлээ хэл яриагаараа илэрхийлж хэлний үйл хийнэ.
Хэл яриагаараа хийсэн үйл нь дараа нь биеэр хийгдэж үйлийн үр болмой.
Ингээд бие, хэл, сэтгэлийн үйл маань салшгүй холбоотой нь харагдаж байна…
Шинийн 8-нд амжиж хэдэн номоо Amazon дээр гаргалаа.
Олон жил судалгаа хийж 2012 онд Монголын Дүрслэх Урлагийн 100 жилийн түүхээр Доктор хамгаалсан номоо, одоо олдохоо байсан тул.
4 боть болгон
1900-1950, 1950-1980, 1980-1990, 1990-2000 гэж хувааж
Цахим-гар утас, тавлет, киндле
Зөөлөн хавтастай
Хатуу хавтастай
Дэлхий даяар худалдаанд гарлаа.
Удахгүй сайхан номын нээлт баяраа хийнэ дээ.
https://www.amazon.com/author/tom_dashnyam

Баттулга ахын Хар хээр тэнгэрийн хүлэг. Монголын цагаан сар дөхөөд бага нас аав ээж ах дүү нараа дурсахуй…Би эхээс 2 ах ...
02/12/2026

Баттулга ахын Хар хээр тэнгэрийн хүлэг.
Монголын цагаан сар дөхөөд бага нас аав ээж ах дүү нараа дурсахуй…
Би эхээс 2 ах 3 эгч 4 эрэгтэй дүүтэй социализм нийгмийн үед олуулаа бужигнаж аав ээжтэйгээ аз жаргалтай эрүүл энх тэгш сайхан өссөн билээ.
Миний 2 ах намайг багад минь улаан яавтайгаа мөн ч их зугаалуулж эрхлүүлсэн дээ, гэхдээ хэзээ ч гадны хүүхэд хүнээс өмгөөлж хамгаалж байсангүй.
Чи ямар ч үед өөрийгөө хамгаалж, хүмүүстэй эвээ олж сурах хэрэгтэй гэж хар багаас минь сургасан билээ.
Манай Батэрдэнэ том ах тоо математик техникт дуртай (олон ч удаа физик математик олимпиадын аварга болсон доо) болохоор нь аав маань том ахад оросын шоо шинэ улаан яав мотоцикл авч өглөө…
Миний багад Баттулга ахад маань (монгол хэл уран зохиолын хичээлдээ гайхуулдаг байсан) моринд дуртай болохоор нь ээжийн аав манай өвөө бэлгэлсэн нэг их ханагар сайхан хар хээр азарга байх…
Нэг өдөр Баттулга ах миний дүү хээр үрээгээ Сэлэнгэ мөрнөөс услаад ир гэлээ. (намайг ямархуу эр болж буйг шалгасан байх)
Намайг задгай мордонгуут л ухас гээд харайгаад өглөө, хаашаа давхиж байгаа юм бүү мэд би ч дэл шанхнаас нь гараа чадлынхаа хэрээр хэд ороогоод сайн гэгч нь зуурлаа, нүд бүрэлзээд чих шуугиад агаарт хий нисэж буй мэт хальт харахнээ цэнхэр тэнгэр дахиад хальт харахнээ жирэлзсэн ногоон хивс би ч дэлнээс нь зуураастай хоёр хөл тас хавчаастай агаарт үлгэр домгийн баатар нисэж буй мэт л боллоо.
Яаж ч амыг нь татаад дийлдэхгүй дүүлэн ниссээр Сэлэнгэ мөрний эрэг дээр сүрлэг өндөр хясааны дэргэд ус уудаг газраа ирээд юу ч болоогүй юм шиг тайван сайхан нүдээрээ айж тэвдсэн бяцхан хүү надруу чи тэнцлээ сайн Монгол эр болноо гэх шиг нэвт харж зогслоо.
Ах минь морио тэгж сайн сургасан байж, тэнгэрийн сайхан хар хээр үрээ маань мордоод л ам нь дийлддэггүй очих газраа мэддэг хүлэг байж билээ…

Гэж санаагаа олоод Зурагтай сонирхолтой ном хэрхэн бүтдэг талаар жишээ орууллаа.
“Айдсыг ялсан өдөр” бүлгийн жишээ. Монгол + Англи хос хэлтэй.
Айдсыг ялсан өдөр
The Day I Chose Courage
Нар мандахаас өмнөх тал нутаг нам гүмхэн байлаа.
Шүүдэр өвсөн дээр гялтганаж, алсад морьд янцгаана.
The steppe was quiet before sunrise.
Dew sparkled on the grass, and horses neighed in the distance.
Бат өнөөдөр анх удаа ганцаараа морь унах гэж байв.
Түүний зүрх жаахан хурдан цохилж байлаа.
Today, Batu would ride a horse by himself for the first time.
His heart beat a little faster than usual.
“Уначихвал яах вэ?
Морь давхиад явчихвал яах вэ?” гэж айдас шивнэнэ.
“What if I fall?
What if the horse runs too fast?” fear whispered.
Гэвч тэр өвөөгийнхөө үгийг санав.
“Баатар гэдэг айдаггүй хүн биш.
Айдсаа давж чаддаг хүнийг баатар гэдэг.”
Then he remembered his grandfather’s words:
“A hero is not someone who never feels fear.
A hero is someone who chooses courage.”
Бат гүн амьсгаа авлаа.
“Миний дотор зориг бий,” гэж тэр өөртөө хэлэв.
Batu took a deep breath.
“There is courage inside me,” he said to himself.
Тэр эмээл дээр мордлоо.
Эхэндээ морь зөөлөн алхав.
He climbed into the saddle.
At first, the horse walked gently.
Гэтэл гэнэт морь хурдлан давхив!
Suddenly, the horse began to run faster!
Айдас дахин төрөв.
Гэвч энэ удаа Бат айсангүй.
Fear rose again.
But this time, Batu did not run from it.
Тэр жолоогоо чанга атгаж, амьсгалаа тэнцүүлэв.
“Айдас намайг удирдахгүй.
Би айдсаа удирдана.”
He held the reins tightly and steadied his breath.
“Fear will not control me.
I will control my fear.”
Удалгүй морь тайвширлаа.
Бат инээмсэглэв.
Soon, the horse slowed down.
Batu smiled.
Тэр унаагүй.
Тэр зугтаагүй.
Тэр айдсаа ялсан байв.
He did not fall.
He did not give up.
He had chosen courage.
Баатар гэдэг тулалдаанд ялсан хүнийг хэлдэггүй.
Өөрийнхөө айдсыг ялсан хүнийг хэлдэг.
A hero is not someone who wins every battle.
A hero is someone who conquers fear inside.
Тэр бол зүгээр нэг хүү биш.
Тэр бол айдсаа ялсан монгол хүүхэд байлаа.
He was not just a boy.
He was a child who had discovered his courage.

https://www.amazon.com/author/tom_dashnyam

Address

Chicago, IL
60660

Alerts

Be the first to know and let us send you an email when Tom Dashnyam. History of Art PhD. USA posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Museum

Send a message to Tom Dashnyam. History of Art PhD. USA:

Share

Category