
14/05/2024
'Хийморь' гэдэг үгийг гадаад хэлнээ орчуулахад тун бэрх. Энэ нь зөвхөн Монгол хэл соёлд байдаг ёстой л Монгол 'identity' ондоошил юм. Энэ үгийг ойлгохын тулд Монгол хэл соёлыг нарийн мэдэх хэрэгтэй. Харин Монголчууд ямар нэгэн асуудал гарахаараа бурхан шашны сүм хийдэд очиж гадаад хэл дээр 'хийморийн сан' уншуулж 'хийморио' сэргээдэг хачин уламжлалтай болоод их удаж байна даа. Миний бодлоор жинхэнэ Хийморь сэргээх зан үйл бол Монголчуудын эртний соёлын чухал хэсэг болох тууль, ерөөл, магтаал сонсох юм. Тиймд та бүхэн 'Гал Шарын Магтаал' аа сонсож, даган дуулж хийморьтой яваарай! Монгол хэл соёлтой холбоотой зарим нэг зан үйлийн талаар эргэцүүлж явдаг зүйлээ хуваалцсанаар Буддын сургааль, гүн ухааныг энд үгүйсгээгүйг анхаарна уу
Гал Шарын Магтаал Ерөөлч, Магтаалч Л. Агваанжамбал (СҮЛД ТВ)Номин Цэнхэр Зандан Хүрэний удамтайНоров Хүрэн Хонгор Зээрдийн угшилтайЭлбэг Хээрийн гайхам хурды...