07/06/2026
🇲🇳✨ ТАЛАРХАЛ
Дөрвөн өдрийн турш Прага хотын төв талбай, тайзнуудад тоглож, Монголын ардын дуу, хөөмий, морин хуурын гайхамшгийг олон улсын үзэгчдэд хүргэсэн Дунжингарав хамтлагийн уран бүтээлчиддээ гүн талархал илэрхийлье.
🇲🇳✨ ТАЛАРХАЛ
Прага хотноо зохион байгуулагдсан “Praha srdce národů 2026” олон улсын ардын урлагийн наадамд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон “Дунжингарав” ардын урлагийн хамтлагтаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Тус наадам нь Чех Улсад 1999 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдаж буй, үндэстэн ястан, үндэсний цөөнхийн урлаг соёлыг сурталчилдаг томоохон олон улсын фестиваль бөгөөд энэ жилийн арга хэмжээнд дэлхийн 30 орны 40 гаруй хамтлаг, уран бүтээлчид оролцлоо.
Дөрвөн өдрийн турш Прага хотын төв талбай, тайзнуудад тоглож, Монголын ардын дуу, хөөмий, морин хуурын гайхамшгийг олон улсын үзэгчдэд хүргэсэн Дунжингарав хамтлагийн уран бүтээлчиддээ гүн талархал илэрхийлье.
Та бүхэн олон жилийн турш Чех Улсад төдийгүй Европын олон оронд Монголын өв соёл, ардын урлаг, уламжлалт хөгжмийг сурталчлан таниулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа соёлын элч нар билээ.
Энэ удаагийн наадмын үеэр Монголын урлагийг биширсэн үзэгчид тоглолтын дараа удаан хугацаанд алга ташиж, дахин тоглохыг хүссэн нь Монгол соёлын үнэ цэнэ, Дунжингарав хамтлагийн ур чадварын бодит үнэлгээ байлаа.
Монголын соёлын өвийг үеэс үед уламжлуулан түгээн дэлгэрүүлж, олон улсын тавцанд бахархалтайгаар сурталчилж буй хамтлагийн нийт уран бүтээлчиддээ эрүүл энх, аз жаргал, уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
🇲🇳 Монгол өв соёл мөнхөд оршиг.
🎶 Монгол аялгуу дэлхийд цуурайтсаар байх болтугай.
#МонголСоёл #МонголУрлаг